2019/11/25

“БАГА ОЛИМП-2019” СПОРТЫН НААДАМ

Асрамж, халамжийн төвүүдэд амьдарч буй хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний бие бялдрыг хөгжүүлэх, спортоор дамжуулан нийгэмшүүлэн төлөвшүүлэх, идэвх оролцоо, сонирхлыг нь нэмэгдүүлж, хүүхдүүдийн хоорондын харилцааг сайжруулах, биеийн тамирын багш нарын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Өнөр бүл” хүүхдийн төвөөс зохион байгуулсан “БАГА ОЛИМП-2019” спортын наадам амжилттай болж өндөрлөв.

            Спортын наадмаар нийт 13 төвийн ахлах дунд насны баг тамирчид  сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, даам гэсэн 5 төрлөөр оролцож ур чадвараа гарган өрсөлдлөө.

 Энэхүү тэмцээнд манай байгууллагаас нийт 28 хүүхдийн бүрэлдэхүүнтэй 4 баг, ганцаарчилсан төрөлд 10 хүүхэд тус тус оролцлоо.
Тэмцээний багийн төрөлд: 
Хөвгүүдийн  сагсан бөмбөг /15-18нас/ - Тэргүүн байр
Охидын сагсан бөмбөг /15-18нас/ - Гуравдугаар байр
Охидын сагсан бөмбөг /15-18нас/ -  Тэргүүн байр
Хөвгүүдийн  сагсан бөмбөг /10-14нас/ - Тэргүүн байр
Хөвгүүдийн  гар бөмбөг /10-14нас/ - Тэргүүн байр
Охид гар бөмбөг /10-14нас/ - Хоёрдугаар байр тус тус шагналт байруудыг эзлэв.

Ганцаарчилсан төрөлд:
Сувд-эрдэнэ ширээний теннисээр /15-18 нас/ - Тэргүүн байр
М. Энхжаргал шатрын төрөлд /15-18нас/ - Гутгаар байр
П.Даваасүрэн даамны төрөлд /10нас/ - Гутгаар байр эзэлсэн амжилт гаргалаа.

Шилдэг тоглогчоор:
Б. Тэмүүжин сагсан бөмбөгийн төрөлд /15-18нас эр/-Шилдэг тоглогч
Б.Тэнгэрийнхишиг гар бөмбөгийн төрөлд  /10-15нас эр/-Шилдэг тоглогч
Сувд-эрдэнэ гар бөмбөгийн төрөлд  /15-18нас эм/-Шилдэг тоглогчоор тус тус шалгарлаа.
Тэмцээнд багийн нийлбэр дүнгээр 3-р байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Спортоор хичээллэн бие бялдраа хөгжүүлж амжилт гаргасан нийт хүүхдүүддээ талархал илэрхийлье.











No comments:

Post a Comment