2019/11/19

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, “Хөөрхөн зүрх” ТББ-аас хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ”  2019 оны 11 дүгээр сарын 8-нд  манай цогцолборт ажиллалаа. 

1.    Цогцолборын багш, ажилтнуудад:
Ø  Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга зүй
Ø  Жендер
2.    Бага ангийн сурагчдад:
Ø  “Миний биеийн аюулгүйн дүрэм”
Ø  “Миний зүрх- Миний эрх” сэдэвт сэтгэл хөдлөл, мэдрэмжээ танин, эрүүлээр буюу хүчирхийллийн бус аргаар илэрхийлэх арга
3.    Дунд ангийн сурагчдад:
Ø  “Үе тэнгийн дарамтгүй орчин” зэрэг сургалтуудыг тус тус зохион байгуулсан.
4.    БГД-ийн ГБХЗХХ-ийн хамгааллын албаны ахлах мэргэжилтэн Б.Оюун-Эрдэнэ, хамгааллын албаны мэргэжилтэн Г.Юмжирдулам нар нийт хүүхдүүдийн дунд хэн хамгийн хурдан сэтгэх вэ? хөгжөөнт тоглоом тоглуулж үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон хүүхдүүдийг шагнаж урамшуулсан.
Хүүхдийн эрх хамгаалал, хүчирхийллийн тухай ойлголт мэдлэгийг нас сэтгэхүйн онцлогт нь тохируулан сонирхолтой хэлбэрээр хүүхдүүдэд мэдээлэл өгсөн богино хугацааны үр дүнтэй ажил болсон. Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний автобусанд хүүхдүүд орж танилцан мэдээлэл авч, хүүхдийн эрхийн ном, хэвлэл, зурагт хуудас, ганцаарчилсан зөвлөгөөтэй танилцаж цагийг үр дүнтэй өнгөрүүллээ. Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний мэргэжлийн хамт олондоо талархал илэрхийлье.










No comments:

Post a Comment