Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдрийг 2017 оноос
эхлэн дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ- н хүүхдийн сангаас уриалсны дагуу
дэлхийн 130 гаруй орон нэгдсэн билээ. Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдаж
буй асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж томчууд хүүхдээ сонсож тэдний төлөө
“За” гэж хэлэх өдөр юм.
Энэ өдөр Монгол Улсын Их Хурлын Дарга
Г.Занданшатар Төрийн ордонд хүүхэд багачуудыхаа төлөөлөлтэй
уулзаж тэдний
санал бодлыг сонслоо.
Уулзалтад хүүхдүүдийн төлөөлөл болсон 25 хүүхэд оролцсон бөгөөд манай цогцолбороос нийт хүүхдүүдээ төлөөлж Нархан бүлгийн Г.Уранзаяа, Ирээдүй бүлгийн С.Энхтөр, Залуучуудын төвийн Ж.Ерөөлт нар оролцож, С.Энхтөр их хурлын даргаас асуулт асууж сонирхолтой яриа өрнүүлсэн.
Их Хурлын Дарга Г.Занданшатартай хүүхэд насных нь тухай сонирхолтой яриа өрнүүлж, аав хүн, Улсын Их Хурлын Даргын хувьд хүүхэд багачуудынхаа хөгжил, хамгааллын талаар юу санаж бодож, цаашдаа хүүхдүүдийнхээ төлөө хэрхэн ажиллах талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Уулзалтад оролцсон хүүхдүүд өөрийн авьяасаар бэлэг барьж мэндчилгээ дэвшүүлсэн ба уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурлын Дарга нийт хүүхэд багачууддаа амлалт өгсөн юм.
Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 30 жилийн ойн хүрээнд улс орон бүр хүүхэд багачуудынхаа өмнө үүрэг хүлээж амлалт өгч байгаа бөгөөд Монгол улс хүүхэд багачууддаа 5 амлалтыг өгсөн. Үүнд

·
Хүүхдийн ордон, зуслангүй аймаг, дүүрэгт шинээр зуслан,
ордон барьж байгуулах ажлыг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлнэ.
·
“Гэр бүлийн тухай” хуулийг батлан хэрэгжүүлж, гэр бүлийн
хөгжлийг дэмжин, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ.
·
Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд зориулах зардлыг
бууруулахгүйгээр жил тутам өсгөх бодлогыг хэрэгжүүлж ажиллана.
·
Бүх салбарт өсвөр үеийхэнд ээлтэй үйлчилгээ нэвтрүүлнэ.
· Хүүхэд бүрийг шинжлэх ухаан, техник, технологийн эерэг үр
дүнг хүртэх боломжоор хангахаас гадна цахим орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах
хөтөлбөр батална.
Нийт хүүхэд залуустаа ажил хөдөлмөр, сурлага, урлаг, спортын өндөр амжилт
хүсэн ерөөж дэлхийн хүүхдийн өдрийн мэнд хүргэе
No comments:
Post a Comment