Манай цогцолбор нь хүүхэд залуусаа хамран суралцах тойргийн СӨБ, ЕБС-уудад хамруулахаас гадна гадаад дотоодын их дээд сургууль, коллеж, МСҮТ-үүдэд суралцах боломж нөхцлийг бүрдүүлж ажилладаг.
Энэ хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилд Төв аймгийн Эрдэнэ сумын “Эрдэнэ” МСҮТ-д 12, Налайх дүүргийн МСҮТ-д 1 оюутан тус тус элсэн амжилттай суралцаж байна.
2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгууллагын дарга, залуучуудын төвийн эрхлэгч нар дээрх оюутнуудаа эргэж очин, сурч амьдардаг орчин нөхцөлтэй нь танилцахын зэрэгцээ сургуулийн удирдлага багш нартай нь уулзалт ярилцлага хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

No comments:
Post a Comment