Нийслэлийн ГБХЗХГ-аас Нийслэлийн асрамж
халамжийн төвүүдийн дунд жил бүр зохион байгуулдаг урлагийн наадам энэ жил “Би
монгол хүүхэд” нэртэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн урлагийн
наадмын онцлог нь шилдэг концерт шалгаруулах зорилготой байсан ба асрамж
халамжийн 11 төвийн хүүхдүүд авьяас чадвараа уралдуулан өрсөлдөж үндэсний
урлагаар дагнан бэлтгэсэн олон сонирхолтой тоглолтыг үзүүллээ. Тоглолтуудын
найруулга, утга агуулга, хүүхдүүдийн оролцоо, авьяас чадвар, шинэ санаа зэрэг
нь өмнөх жилийн наадмаас илүү дэвшилттэй шинэлэг байлаа. Энэхүү наадамд манай
цогцолбор “Тал нутгийн хүүхдүүд” үндэсний урлагийн тоглолтыг бэлтгэн амжилттай
оролцож тусгай байрыг эзэлсэн. Урлагийн тоглолтоор язгуур урлаг, уран уншлага,
охидын хамтлаг бүжиг, хөвгүүдийн хамтлаг бүжиг, хамтлаг хөгжим, хоршил хөгжим,
гоцлол болон хоршил дуу, найрал дуу, жүжигчилсэн тоглолт гэсэн төрлөөр нэгдсэн
концерт бэлтгэн оролцсон. Тоглолтоор хүүхдүүд тайзны соёл, бүтээлч
хариуцлагатай зан чанарт суралцсан ба хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэхээс
гадна бусад асрамж халамжийн төвүүдээсээ харилцан суралцсан үр дүнтэй ажил
болсон. Авьяаслаг хүүхдүүд болон тоглолтод хүүхдүүдээ бэлтгэн оролцуулсан багш
нартаа талархал илэрхийлье.
2019/11/15
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment