Манай
цогцолборын цахим хуудсанд саатан морилж буй эрхэм та бүхэнд энэ өдрийн мэндийг
хүргэе. Бид бүхэн хүүхэд хамгааллын салбарт ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ.
Энэ хугацаанд бид олон хүүхэд багачуудыг хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд
хүргэж, ээжийнх нь оронд ээж, аавынх нь оронд аав болж тэднийг улс орондоо
хэрэгтэй иргэн болгон төлөвшүүлэхийн төлөө үе үеийн багш нийгмийн ажилтнууд,
албан хаагчид өөрсдийн мэдлэг, чадвар, сэтгэл зүрхээ зориулж ирсэн билээ.
Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын тэр дундаа гудамжны нөхцөлд
байгаа хүүхдийн төлөө бидэнтэй хамтран ажиллаж саад бэрхшээлийг давахад тусалж
ирсэн бүх гадаад дотоодын хамтрагч болон хандивлагч байгууллага, аж ахуйн нэгж,
иргэн бүрт өөрийн болон хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье.
Монгол
улсын иргэн бүр хүүхэд бүрийг аливаа эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан
сэргийлж, үүрэг хариуцлагаа ухамсарлан өөрсдийн үр хүүхдээ хайр халамжаар
дутаахгүй тэднийхээ төлөө сэтгэл зүрхээ зориулан эцэг эхийнхээ ариун журамт
үүргийг биелүүлэхийг уриалан, та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна.
Хүүхэд
бүхэн гэр бүлдээ аз жаргалтай байх болтугай.
Хүүхэд -Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай
Цогцолборын дарга С.Амгалан
No comments:
Post a Comment