2020/01/22

“АМЖИЛТЫН ШИНЭ ЖИЛ-2019” ХҮҮХЭД ЗАЛУУСЫН ШИНЭ ЖИЛИЙН БАЯР

    Манай цогцолборын хамт олон хүүхэд залуусынхаа шинэ жилийн баярын үйл ажиллагааг дуу хуур, бүжиг наадамтай, ширээ дүүрэн амттантай, хүүхдүүд маань хайртай найзуудтайгаа баяр хөөр дүүрэн мартагдахын аргагүй сайхан тэмдэглэн өнгөрүүллээ.Баярын үйл ажиллагааг нээж Цогцолборын дарга Б.Бат-Орших нийт хүүхдүүддээ хандан мэндчилгээ дэвшүүлэж үдэж буй оныхоо ололт амжилтыг дүгнэн цаашид амжилтаа улам ахиулахыг  хүслээ.

Баярын үйл ажиллагаагаар өвлийн өвгөн бэлгээ гардуулж “Хур” продакшны залуучууд болон дуучин Энжи хүүхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэн Пороро болон түүний найзууд хүүхдүүдтэй тоглож дуулж бүжиглэсэн нь мартагдахааргүй сайхан дурсгалт мөчүүдийн нэг байлаа. Баярын цэнгүүний нэг чухал үйл ажиллагаа нь оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол юм. 2019 онд сурлага хүмүүжил, авъяас чадвараараа үеийн нөхдөө манлайлсан хүүхэд залуустаа шагналыг нь гардуулан өгч алдаршуулсан юм.



2019 оны шилдэг номинациуд:
  • 2019 оны “Хөдөлмөрч хичээнгүй” сурагчаар Тэмүүлэл  бүлгийн сурагч Т.Хэрлэн
  • 2019 оны “Авьяаслаг” сурагчаар Family бүлгийн сурагч И.Тэмүүлэн, И.Тэмүүжин
  • 2019 оны “Оюунлаг” сурагчаар Family бүлгийн сурагч А.Тэмүүлэн
  • 2019 оны “Спортлог” сурагчаар Сансар бүлгийн сурагч Б.Тэнгэрийнхишиг
  • 2019 оны “Онц сурлагатан” сурагчаар нархан бүлгийн сурагч Г.Аззаяа
  •  2019 оны Хөдөлмөрч залуугаар ЗТ-ийн  Б.Ариунжаргал
  • 2019 оны Хичээнгүй залуугаар ЗТ-ийн П.Ганзориг
  • Хүүхдийн ордны эрдэм алтан медалиар “Тэмүүлэл” бүлгийн сурагч Б.Насанжаргал
  • Монголын сурагчдын холбооны дээд шагнал ОНЫ ТЭРГҮҮНИЙ СУРАГЧ АЛТАН медалиар “Нархан” бүлгийн сурагч Г.Уранзаяа
  • Алтангадас бүлийн сурагч Б.Анхчимэг НГБХЗХГ -ын “Алтан медалиар ЗТ-н залуу Г.Гурванхангай нар шалгарлаа”.
  • 2019 оны тэргүүний уншигчаар “Нархан” бүлгийн Г.Энхдөлгөөн, Алтангадас бүлгийн сурагч Н.Монголзаяа нар Д.Нацагдорж тэмдэгтэнээр шалгарч шилдгүүдээр шалгарууллаа.

Мөн 2019 онд бидэнтэй хамтран ажиллаж хүүхдүүдийн сайн сайхны төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан дараах байгууллагуудад “Талархал” хүүхдүүдийн бүтээлийн дээжээс дурсгал болгон гардуулан өгсөн. 
Үүнд:
1.    Заамар гоулд ХХК
2.    Очирдагинас ХХК
3.    Ингрид ресторан
4.   Хувь хүмүүс ( У.Нямсүрэн, У. Ариунжаргал, М. Батчулуун, Г.Бямбадаваа, Б.Идэрхангай, У.Бямбасүрэн )
5.    Happy Family шүдний эмнэлэг



Баярын үйл ажиллагааны сонирхолтой нэг хэсэг нь азын сугалаа байсан ба аз од нь гийсэн 15 хүүхэд азтанаар шалгарлаа.


Ирж буй 2020 ондоо хүүхэд бүр хөгжин дэвшиж амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Бид бүхний баярыг мартагдахын аргагүй  дурсамж дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн албан байгууллага, сайхан сэтгэлт хувь хүн, ачит багш нартаа маш их баярлалаа.

No comments:

Post a Comment