2020/01/22

“ АХМАДААСАА СУРАЛЦЬЯ” УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цогцолборын ахмад багш номын санч Б.Болдцэцэг нь гавьяаны амралтаа авч тэтгэвэрт гарч байгаатай холбогдуулан түүний ажил амьдралын замнал, амжилт бүтээлийг залуу багш нар болон хүүхэд өсвөр үеийнхэнд таниулах, улмаар тэдэнд хандсан сурган хүмүүжүүлэх захиасыг сонсгон ахмад настнаа хүндэтгэх, үлгэрлэн дуурайх  ажил үйлсийг нь үргэлжлүүлэх зорилгоор “Ахмадаасаа суралцья”  уулзалтыг зохион байгууллаа.
Хүндэт багш маань хүүхдийн байгууллагад 30 гаруй жил үр бүтээлтэй ажилллаж ногоон бүсийн Хүүхдийн зуслангууд, Монголын хүүхдийн ордон, Нийслэлийн хороодууд  ажиллахын зэрэгцээ Монголын өсвөрийн улаан загламай, Скаутын холбооны сургагч багшаар олон жил санаачлагатай ажиллаж  монголын хойч ирээдүй болсон хүүхэд багачуудын хөгжил оролцоог идэвхижүүлэн тэдний амралт чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх улмаар авьяас чадварыг хөгжүүлэн хүмүүнлэг иргэн болгон төлөвшүүлэх нөр их үйлэд зүтгэн амжилт бүтээлээр дүүрэн он жилүүдийг үдэж угтаж байжээ.    

Тус цогцолборт ажиллах хугацаандаа бүлгийн багш, ээлжийн нийгмийн ажилтан, номын санчаар ажиллан зорилтот бүлгийн хүүхдүүдэд боловсрол олгох амьдрах ухаанд сургах, номын ертөнцөөр аялуулан мэдлэг оюун танин мэдэхүйд нь үнэтэй хувь нэмэр оруулах, авьяас чадварыг нь хөгжүүлэх, зан үйлийг нь өөрчлөх хүүхэд өөртөө хандах,  дотоод ухамсараа удирдан чиглүүлэх хүчээ нэгтгэх бясалгал зэрэг олон талт  ажил үйлчилгээг амжилттай хүргэжээ.
Уулзалтын үеээр ахмад багш маань өөрийн ажил амьдралын явцад хийж бүтээж байсан зүйлээ дэлгэн танилцуулж хүүхдүүд багш нартаа сургамж ерөөлөө хайрласан бөгөөд хүүхдүүд багш нарын төлөөлөл багшдаа баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Болдцэцэг багшийг номын санчаар ажиллах хугацаанд нийт  тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн төрөн гарсан юм.
Хүүхдийн төлөө залуу нас авьяас билэг, ур чадвараа харамгүй зориулан хоёргүй сэтгэлээр ажилласан ахмад багшдаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.




No comments:

Post a Comment