2020/01/24

“ДӨРВӨН БЭРХ” ШАГАЙН НААДГАЙ ТЭМЦЭЭН

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2-р улирлын амралтыг тохиолдуулан хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх шагайн наадгай тоглоомыг хөгжүүлэх, өсвөр үеийхэнд үндэсний уламжлалт түүх, зан заншил, тоглоом наадгайн талаар танин мэдэхүйн мэдлэг олгох, Монгол ёс заншил, түүх соёлоороо бахархах сэдлийг төрүүлж шагайн тоглоомыг хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх зорилгоор “ДӨРВӨН БЭРХ” шагайн наадгай тэмцээнийг нийт хүүхдүүд болон хамгааллын нийгмийн ажилтан нарын дунд 6 төрлөөр зохион байгуулан шилдэгээ тодрууллаа.
1.Тэмээ цохих 05-08 нас   
2. Морь уралдуулах 09-11 нас
3. Бөгцөг няслах 12-14 нас
4. Шагай шүүрэх 11-13 нас
5. Шагай шүүрэх 14-15 нас
6. 12 хоёр морь хаях багш нар 3000 төгрөгний бооцоотой тоглолоо.
Үүнээс:
Ø Тэмээ цохих төрөлд 05-08 насны  нийт 11 хүүхэд оролцож 1-р байр “Тэмүүлэл” бүлгийн Б.Бямбажаргал, 2-р байр “Цоморлиг” бүлгийн Н.Отгонтуяа
Ø Морь уралдуулах төрөлд 09-11 насны нийт 5 хүүхэд оролцож 1-р байр “Ирээдүй” бүлгийн С.Энхбаяр 2-р байр “Алтангадас” бүлгийн О.Амин-эрдэнэ


Ø Бөгцөг няслах төрөлд 12-14 насны нийт 12 хүүхэд оролцож 1-р байр “Тэмүүлэл” бүлгийн Б.Нямжаргал 2-р байр “Ирээдүй” бүлгийн С.Энхтөр
Ø Шагай шүүрэх төрөлд 11-13 насны нийт 6 хүүхэд оролцож 1-р байр “Фэмили” бүлгийн О.Баяндаваа “Ирээдүй” бүлгийн С.Есөнэрдэнэ 2-р байр “Смайл” бүлгийн Н.Алдаргавьяа “Тэмүүлэл” бүлгийн Б.Нямжаргал

Ø Шагай шүүрэх төрөлд 14-15 насны нийт 8 хүүхэд оролцож 1-р байр “Нархан” бүлгийн Г.Уранзаяа, Г.Аззаяа 2-р байр “Тэмүүлэл” бүлгийн Б.Насанжаргал “Сансар” бүлгийн Б.Тэнгэрийнхишиг
Ø  12 морь хаях төрөлд нийт 8 ХаНА, Хүүхдийн төвийн эрхлэгч, ХАХНА, ХөНА нар оролцож ХаНА Н.Цэрэнсугар түрүүлсэн ба төрөл бүрд  шилдгүүдээ тодруулан шагнаж урамшууллаа.Энэхүү тэмцээнд хүүхдүүд маш идэвхтэй хамрагдсан ба нийт 43 хүүхэд хамрагдан шагай наадгайн өв уламжлалаас суралцлаа.

No comments:

Post a Comment