2019-2020
оны хичээлийн жилд Залуучуудын төвд 16-21 насны 48 залуус амьдарч байгаа бөгөөд залуусыг амьдрах ухаанд
сургах, мэргэжил эзэмшүүлэхээр барилга, мужаан, үсчин, талх нарийн боов гэсэн 4 чиглэлээр 5 сарын хугацаатай 80% дадлага, 20%
онол хосолсон мэргэжлийн сургалт хичээллүүлж байна.
Мужааны сургалтаар: модон материал сонгох, хэмжээ тавих зэрэг сургалтууд орж, залуус өөрсдөдөө хэрэгцээтэй байгаа гурилын элдүүр, ганбанз, шалны мод, багшийн заагуур од
зэргийг хийхээс гадна дадлага ажлын хүрээнд Хүүхдийн төвийн “Од” зуслангийн
хоолны ширээ сандал шинээр хийж эхлээд байна.
Барилгын сургалтаар: олж авсан мэдлэгтээ
тулгуурлан барилгын сургалтын дадлагын танхимд суралцагч залуус өрлөгийн кабин
хийж обой наах, будаг хийх, шаврын ажилбар
зэргээр дадлага ажлын талбай бэлдлээ.
Үсчний сургалтаар: үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцах, үс угаах, эрэгтэй үс засалт, эмэгтэй үс шатлал, сор
тавих, хими хийх, үс индүүдэх, ороох зэрэг сургалтууд орж байна. Үсчний сургалтын
дадлага ажлаар Хүүхдийн төвийн Смайл, Family, Тэмүүлэл, Сансар бүлгүүдийн 31
хөвгүүний үсийг засаж өглөө.
Талх, нарийн боовны сургалтаар: залуусын санал хүсэлт, зах зээлийн эрэлт хэрэгцээнд
тулгуурлан 2020 оны 02 дугаар сарын 03-аас эхлэн талх нарийн боовны сургалт
шинээр орж эхлээд байна. Сургалтаар гурилан бүтээгдэхүүн хийхэд зуурмаг хэрхэн бэлтгэх,
орц тооцоолох, бэлтгэсэн зуурмагаараа талх, мантуу, бин, булочка, тэргүүн
зэргийг хийж сурч байна.
No comments:
Post a Comment