2020/04/09

Урьдчилан сэргийлэлт-Зөв хамгаалалт

Цогцолбор нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Онцгой комиссын шийдвэрээр “Өндөржүүлсэн бэлэн байдал”-д шилжсэнтэй холбогдуулан шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр доорхи ажлуудыг хэрэгжүүлэн, зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

·   Онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай  01.27-ны өдрийн  цогцолборын даргын тушаал02 сарын 13-ны өдрийн Даргын зөвлөлийн хуралдааны шийдвэрийн дагуу цогцолборт амьдарч байгаа хүүхэд залууст хөл хорио тогтоох, зөвхөн чухал шаардлагатай албан ажлаар ирсэн хүнийг амны маск зүүлгэн улавч өмсүүлж гарыг нь ариутган нэвтрүүлж байгаа ба байгууллагад нэвтэрч байгаа хүн бүрийн халууныг хэмжин урьдчилан сэргийлж байна.
·   Цогцолборын нийт 46 ажилтан албан хаагчдыг БЗД-н ЭМН-тэй хамтарч цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээнд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хийлгэсэн бөгөөд шинжилгээний хариунд үндэслэн 26 ажилтан албан хаагчдад зохих эмчилгээг хийж байна.
·       Цогцолборт амьдарч буй нийт хүүхдүүдэд өдөр бүр аньс, аарц, чацарганы шүүс, аньсны навчийг хандалж уулгах, бүх хүүхдүүдэд салимон, олон төрлийн амин дэмүүдийг нас жинд нь тохируулан өдөр бүр өгч дархлааг дэмжих замаар өвчлөлөөс урьдчилан сэргийлж байгаа ба дээрх ажлын үр дүнд улирлын томуу томуу төст өвчний өвчлөл өнгөрсөн оны 1-р улиралтай харьцуулахад эрс буурсан үзүүлэлттэй байна.








No comments:

Post a Comment