2020/04/13

Цэвэр орчин-Эрүүл бие

Цогцолбор нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Онцгой комиссын шийдвэрээр “Өндөржүүлсэн бэлэн байдал”-д шилжсэнтэй холбогдуулан цогцолборын хэмжээний цэвэрлэгээ ариутгалд онцгой анхаарч дараах ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

  • Халдваргүйжүүлэлт ХХК-тай хийгдсэн гэрээний дагуу улирал бүр хийгддэг халдваргүйжүүлэлт, шавж мэрэгчгүйтгэлийг 2020 оны 1 дүгээр сарын 13-нд хүүхдүүдийн сурч амьдарч буй нийт 3200 м2 талбайд хийлгэсэн бөгөөд энэ нь халдварт өвчний дэгдэлт ихтэй үед хийгддэг томоохон ажлуудын нэг болсон.
  • 2020 оны 02 сарын 08, 03 сарын 04, 03 сарын 16, 04 сарын 02 -ны өдрүүдэд НГБХХГазар, Баян-Дэмбэрэл ХХК-тай хамтран цогцолборын нийт 3200 м2 талбайд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тус тус хийлгэсэн.
  • Өдөр бүр байранд ариутгалын бодистой цэвэрлэгээг тогтмол хийж байгаа ба 2 цаг тутам агаарын сэлгэлт хийж, өрөө тасалгаа болгонд кварцын гэрлээр ариутгал хийж байна.
  • 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн өдөр бүр хаалганы бариулуудыг ариутгалын бодисоор 2 цаг тутамд арчин цэвэрлэж, бүх давхруудад ариутгалын шингэн, гар угаах саван байршуулан гар угаалт, цэвэрлэгээ, ариутгалд эрүүл ахуйч хяналт тавин ажиллаж байна.
Дээрх ажлуудыг зохион байгуулснаар халдварт өвчнөөс хүүхэд залуус ажиллагсадаа урьдчилан сэргийлж байна.








No comments:

Post a Comment