2020/04/29

“Гамшигийн үе дэх сэтгэл зүйн анхан шатны тусламж “ гарын авлагыг хүлээн авлаа


“Сэтгэл зүйн Хүний Хөгжлийн Шинэ Эхлэл Төв”-ын хамт олон нийгмийн зорилтот бүлгийн хүүхдүүдийг хүмүүжүүлэн төлөвшүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан манай байгууллагын  багш, ажиллагсад, хүүхэд, залууст  “Гамшгийн үе дэх сэтгэл зүйн анхан шатны тусламж” хэмээх  гарын авлага 100 ширхэгийг хандивлаж хамтран ажиллаа. Энэхүү гарын авлагад хүүхэд, насанд хүрэгчид, өндөр настанд зориулсан сэтгэл зүйгээ тайван байлгаж цар тахлыг амжилттай даван туулахад чиглэсэн практик зөвлөгөө, зөвлөмжүүд багтсан ба хүүхэд, залуус, багш, ажиллагсдад сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг мэдээлэлтэй болоход нь үнэтэй хувь нэмэр орууллаа. 
Улс орон даяар хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед цаг үеэ олсон чухал гарын авлагаар дэмжлэг үзүүлсэн “Сэтгэл Зүйн Хүний Хөгжлийн Шинэ Эхлэл Төв”-ийн хамт олон гарын авлагыг хэвлүүлэхэд дэмжин ажилласан Жэй Си Эс ТББ-ын хамт олонд талархалаа илэрхийлж амжилт хүсье.



No comments:

Post a Comment