2020/05/18

ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨР


      Дэлхийн гэр бүлийн өдрийг Хүүхэд Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хамт олон уламжлал ёсоороо амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.

        Энэ удаагийн “Гэр бүлийн үнэ цэнэ” өдөрлөгийн хөтөлбөр, төлөвлөгөөг хүүхдийн төвийн хамгааллын нийгмийн ажилтан нар боловсруулж хариуцан ажилласан ба Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гаргасан “Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе” уриан дор нийт хүүхэд залуус, эцэг, эхчүүдийг хамруулан олон шинэ, шинэлэг үйл ажиллагаануудыг зохион байгууллаа .Үүнд:

Ø Хүүхдүүдийн дунд нас сэтгэхүйн онцлогт тохируулан 3 насны ангилалаар “Гэр бүлийн үнэ цэнэ” уулзалт ярилцлага, сургалт нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. Үүнд: Ахлах насны охид хөвгүүдэд “Гэр бүл төлөвлөлт”, “Нөхөн үржихүйн” сургалт, дунд насны охид хөвгүүдэд Угийн бичиг хөтлөлт, түүний ач тус сургалт, бага насны охид хөвгүүдэд Супер гэр бүл хүүхэлдэйн киног үзүүлэн ярилцлага зохион байгуулсан

Ø Ах дүүсээрээ хамт амьдарч байгаа хүүхдүүдийн дунд “Ах дүүсийн уулзалт”-ыг зохион байгуулсан нь хүүхдүүдийн сэтгэлд нийцсэн сайхан ажил болсон.
Ø Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг гар зургийн уралдааныг 3 насны ангиллаар зохион байгуулж бүтээлийн үзэсгэлэн гаргаж багш ажиллагсад, хүүхэд залуустаа толилуулаа
Ø “Манай гэр бүлийн онцлог” гэр бүлийн танилцуулгыг 8 гэр бүл тус бүрдээ шинэлэг байдлаар хийж нийтэд танилцуулсан.
Ø Монгол гэр бүлийн сайхан ёс болох нэг нэгнийдээ зочлон ирсэн гийчнээ хүндэтгэн дайлдаг уламжлалыг даган 8 гэр бүл гэртээ өөрсдөө баярын зоог бэлтгэн төвийн багш нараа урин бие биенийдээ зочлон хамтдаа баярын зоог барилаа.
Ø Хэдийгээр хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа ч жилд ганц удаа тохиох гэр бүлийн өдрөөр хүүхдүүдийг эцэг эхтэй нь уулзуулах, санасан сэтгэлийг илааршуулах, гэр бүлийн харилцаа холбоог бэхжүүлж таслахгүй байх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн, бүлэг бүлгээр нь хуваарь /18-22 хооронд/ гарган                      “ХҮҮДЭЭ, ОХИНДОО ЗАХИХ МИНИЙ ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ” уулзалтыг зохион байгууллаа.

     Төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримталж байгаа бодлого, гэр бүлийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, уламжлал ба орчин үе, угийн бичиг хөтлөхийн ач тус, сошиал орчны зөв хэрэглээ, гэр бүлийн харилцаа, хүүхэд, эцэг эхийн харилцаа холбоог бэхжүүлж таслахгүй байх, гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулж таниулсан үр дүн, ач холбогдол сайтай ажил болж өнгөрлөө.











No comments:

Post a Comment