2020/05/18

“НЭГ ХОТ –НЭГ СТАНДАРТ” ЖИЛ “ХОГГҮЙ ЦОГЦОЛБОР” АЯН

 “Нэг хот-Нэг стандарт” жилийн хүрээнд хүүхдийн төвийн ХаНА Н.Цэрэнсугар “Цоморлиг” бүлгийн охидын хамт “Хоггүй цогцолбор” аяныг санаачлан амжилттай хэрэгжүүллээ.
Хүрээлэн буй орчныг бохирдуулагч олон хүчин зүйл байдгийн нэг нь хог хаягдал юм. Иймээс эргэн тойрондоо хоггүй, эрүүл орчинг бүрдүүлэхэд хүүхэд бүрийн оролцоог нэмэгдүүлж хог хаягдлыг дахин АШИГЛАХ, БАГАСГАХ, БОЛОВСРУУЛАХ “АББ” зарчмыг танилцуулж, хогийг эх үүсвэр дээр нь ангилж эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтойг судалсны үндсэн дээр давхар бүрд хог ангилах хогийн савыг байрлуулахаар төлөвлөн зориулалтын хогийн савыг худалдан авах шаардлагатай болсон. Хогийн савыг худалдан авах санхүүгийн эх үүсвэрийг олохын тулд Цоморлиг бүлгийн Б.Энхзул маань өөрийн зохиосон шүлгүүдээр “УТГЫН ЧИМЭГ” шүлгийн түүвэр хэвлэн гаргаж багш ажилчдаа уриалан оролцуулж, олсон орлогоороо хог ангилах 3ш хогийн савыг 4 давхарт худалдан авч байрлуулсан бөгөөд ХаНА Н.Цэрэнсугар нийт охидод эх үүсвэр дээр нь хогоо ангилах дадлага сургалтыг орсон. Энэхүү үйл ажиллагаа нь бидний байгаль орчны тэнцвэртэй байдалд оруулж буй бага ч болов хувь нэмэр юм .







No comments:

Post a Comment