2020 оны 06 дугаар сарын 01 ний өдөр манай хамт олон хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрүүллээ.Энэ өдөр төвийн авьяаслаг хүүхэд залуус олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт хүрэлцэн ирсэн байгууллагын ажилтан ажиллагсад болон гэр бүлийхэндээ авьяас чадвараа үзүүлж урлагийн тоглолт сонирхууллаа.Энэ тоглолтод Залуучуудын төвийн ах эгч нар нь амьд хөгжмийн тоглолт үзүүлж Хүүхдийн төвийн хүүхэд багачууд маань дуулж, бүжиглэж, шүлэг уншиж үзүүлсэн нь олны талархлыг хүлээсэн сайхан үйл ажиллагаа боллоо.
2020 оны эхний хагас жилийн хугацаанд сурлага, хөдөлмөр, урлаг, спортоор бусдыгаа манлайлан амжилт гаргасан хүүхэд залууст байгууллагын зүгээс шагнал гардуулж хүүхэд бүрт бэлэг өглөө. Залуучуудын төвийн шилдэг залуусаар Ж.Ерөөлт, Г.Уранцэцэг, Б.Тэргэл, Э.Төрбаяр нар, Хүүхдийн төвөөс НХБХЗХГ-ын алтан медалиар С.Рэнцэнханд, Б.Нямжаргал нар , Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтнээр С.Рэнцэнханд, А.Марал нар, ахиц амжилтын эзэн шагналаар О. Алдаргавъяа, Б.Байгальмаа нар тус тус шагнагдлаа.
Мэргэжлийн сургалтын багш нар, хөгжлийн нийгмийн ажилтнууд тогооч нартай хамтран баярын зоогийн үйл ажиллагааг зохион байгуулж хүүхэд залуусаа амттай хоол цай, амттанаар дайллаа.
Биеийн тамирын багш нар Хүүхдийн төвийн 7 бүлгийн хүүхдүүдийн дунд хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгуулж тус тэмцээнд 1-р байр family бүлэг, 2-р байр Тэмүүлэл бүлэг, 3-р байр Сансар бүлэг эзэлсэн байна.
Хүүхдийн баярын үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хүүхдүүдэд баярын бэлэг, нэрийн бүтээгдэхүүнээсээ хандив тусламж үзүүлсэн Заамар гоулд ХХК, Очир дагинас ХХК, Жүр-үр ХХК, Чандмань үүд ХХК-ийн хамт олонд талархлаа илэрхийлье.
No comments:
Post a Comment