2020/07/06

“ЭРДМИЙН АЯЛАЛ-2020” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ


Нийслэлийн Засаг Даргын нэрэмжит "Эрдмийн аялал" аяны хүрээнд манай цогцолборын Залуучуудын төвийн багш нар “Эрдмийн аялал-2020” төсөл бичиж, төвд сурч амьдардаг зорилтот бүлгийн залуусаа Монгол эх орныхоо байгалийн сайхан, хөдөө нутаг, монгол ахуйтай танилцуулах аяллаар 2020 оны 06 дугаар сарын 26-аас 07 дугаар сарын 05 хүртэл Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл аймгуудаар  амжилттай яваад ирлээ.



Аялалд хамрагдсан залуус эх орноороо бахархах сэдэл тэмүүлэлтэй болж, түүхийн болон танин мэдэхүйн мэдлэгээ нэмэгдүүлэн, баг хамт олны уур амьсгал, нэгдэл нягтрал дээшилсэн хүмүүжил төлөвшлийн ач холбогдол өндөртэй сайхан аялал болж, төслөө амжилттай хэрэгжүүллээ.
         Бидний үйл ажиллагааг дэмжсэн цогцолборын удирдлага хамт олондоо, төслийг маань санхүүжүүлж хүүхэд залууст маань гэгээн дурсамж үлдээх боломж олгосон  Нийслэлийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын хамт олон, гайхамшигт Хөвсгөл далайд 2 хоног аялж амрах таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалтай Газрын захиргаа хамт олонд талархлаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь арвин их амжилт хүсье.
       Аяллын маршрут: ХЗСХТЦ - Элсэн тасархай - Хар хорин- Эрдэнэ зуу- АрхангайТайхар чулуу- Тэрхийн цагаан нуур  Хоргын тогоо- Чулуутын хавцал- Өгий нуур – Булган Хануй рашаан  Их булаг рашаан- Хөвсгөл далай-УБ хот.

                 БУСДЫН ТӨЛӨӨ ХӨДӨЛМӨРЛӨСӨН ҮЙЛС БҮХЭН УТГА ТӨГӨЛДӨР.





















   

No comments:

Post a Comment