2020/08/14

“ХИШИГ ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Залуучуудын төвөөс “Од” зусланд ажиллаж байгаа багш ,ажиллагсад, амрагч хүүхдүүдэд зориулан 2020 оны 08 дугаар сарын 03 –аас 04-ний өдрүүдэд  “Хишиг өдөр” зохион байгууллаа. Хишиг өдрөөр үсчин гоо сайхны багш  сургалтын залуустай үсчин, гоо сайхан, маникюрын үйлчилгээ үзүүллээ.



Мужаан, барилгын засал чимэглэлийн сургалтын залуус багш нарын хамт засвар үйлчилгээний ажлуудыг хийсэн. Талх нарийн боовны суралцагч залуус багшийн хамтаар гал тогоонд ажиллав.




Сэтгэл зүйч  нар ах дүүсийн болон бүлгийн уулзалтууд зохион байгуулж зөвлөгөө өглөө.

“Хишиг өдөр”-ийг зохион байгуулсанаар залуучуудын төв, хүүхдийн төвийн хамтын үйл ажиллагааг бэхжүүлж , залуус дүү нартайгаа зуслангийн дүрмээр нэг өдрийн бүх үйл ажиллагаанд оролцож, хүүхэд насны дурсамжаа сэргээсэн сайхан үйл ажиллагаа боллоо.


No comments:

Post a Comment