2020/08/28

“ЗАЛУУСЫН ДУУ ХООЛОЙ” УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

         Монголын Залуучуудын Өдрийг тохиолдуулан манай цогцолборын Залуучуудын төвөөс “Эрдмийн аялал-2020” төслийн хаалтын үйл ажиллагаа болон “Залуусын дуу хоолой” уулзалт хэлэлцүүлгийг 2020.08.26-ны өдөр зохион байгууллаа.

       Тус үйл ажиллагаанд ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, Нийслэл, дүүргийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газар хэлтсийн дарга нар хүрэлцэн ирж, төрөөс залуучуудын асуудлаар баримталж буй бодлого шийдвэрийг танилцуулж, хүүхэд залуусаа дэмжин ажиллахаа мэдэгдсэн.







No comments:

Post a Comment