2020/09/29

Германы элчин сайд айлчлав

ХБНГУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ё.Розенберг ажилтнуудынхаа хамтаар мөн Мишээл Хүүхдийн Сангийн төлөөлөл манай байгууллагад зочилж цогцолборын үйл ажиллагаа, хамтран хэрэгжүүлсэн бичил төслийн үр дүнтэй танилцаж, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар харилцан ярилцлаа. ЭСЯамны жижиг төслийн 40,1 сая төгрөгний санхүүжилтийн хүрээнд 2015 онд манай байгууллагын дээврээс нь бороо цасны ус гоождог,  мөөгөнцөр ургасан, хөгцөрсөн хана таазтай хүйтэн спорт заалыг шинэчлэн засварласан юм.

Үүнээс гадна бидэнтэй олон жил хамтран ажиллаж байгаа Мишээл Хүүхдийн Сан нь Оливер Шнорр захиралтай Германы Евро хаан компаний 30 сая төгрөгийн санхүүжилтээр 2018-2019 онд 132 хүүхэд залуучуудын шүдийг Happy Dent эмнэлэгтэй хамтран бүрэн эмчлэн эдгэрүүлсэн билээ.

Энэхүү 2 төсөл маш амжилттай хэрэгжсэн бөгөөд өнөөдөр манай хүүхэд залуус дулаан саруулхан, гэрэл гэгээтэй зааландаа спортын олон төрлөөр хичээллэн авьяас чадвараа хөгжүүлэн төлөвшиж байгаагаас гадна шүдний ямар нэгэн өвчин зовиургүй, баяр хөөртэй нүүр дүүрэн инээмсэглэж байна.     






No comments:

Post a Comment