2020/10/20

БАГШ НАРЫН БАЯР 2020

Дэлхийн багш нарын 26 дахь өдөр, Монголын багш нарын 54 дэхь өдөр багш нарын баярын арга хэмжээг цогцолборын хэмжээнд 2020.10.02-10.05-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Багш нарын баярыг тохиолдуулан хүүхэд залуус багш нартаа болон аж ахуй, захиргааны ажилчддаа баярын мэндчилгээ дэвшүүлэн өөрсдийн бэлтгэсэн  чин сэтгэлийн ил захидал илгээж, урлагийн номероор бэлэг барин багш нараа баярлууллаа. Мөн бидний баяр дээр баяр нэмэн 2020 онд амжилттай ажилласан багш, ажилчдын төлөөллийг шагнаж урамшуулан, ололт амжилтаа хэлэлцсэн бүтээлч сайхан өдрийг хамтдаа тэмдэглэлээ. Бидний баярыг дэмжин ажилласан удирдлага, хувь хүн, баярын комиссын гишүүддээ талархал илэрхийлье.

Хүүхдийн төлөө хийсэн сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.









No comments:

Post a Comment