Тус төвийн барилга 2013 онд ашиглалтад орсон цагаас эхлэн дээврээсээ цас, борооны ус гоожин нэвтэрч, өрөө танхимуудын хана, тааз, цонхны амалгаа, барилгын дотоод заслын болон цахилгааны эвдрэл гэмтлүүд удаа дараа гарч, залуусын амьдардаг орчны эрүүл ахуй алдагдаж байсан юм.
Байгууллагын төсвөөс болон нийслэлийн
хөрөнгө оруулалтын зардлаас засварын ажил хийгдэх боломжгүй байсан тул төсөл
бичин “Цэцэглэх Ирээдүй Холбоо” ТББ-д хүсэлт тавьсны дагуу төслийг
санхүүжүүлсэн ба өөрсдийн хүний нөөц бололцоогоороо ажиллах хүчээ шийдвэрлэж, дээврээ А нуруу зангидан төмрөөр
хучиж засварлалаа.
Мөн
дээврийн А нуруу зангидах ажилд “Ондилт” ХХК–аас 9м3 хусан банз, 4м3 палк мод
хандивласан.
Нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот бүлгийн хүүхэд залуусын сурч амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан “Цэцэглэх Ирээдүй Холбоо” ТББ, “Ондилт” ХХК-ны хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
No comments:
Post a Comment