2020/11/03

Дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

Дэлхийн алхалтын өдрийг тохиолдуулан Хүүхдийн төвийн багш хүүхдүүд “Идэвхтэй хөдөлгөөн эрүүл байхын үндэс” уриан дор нийтийн алхалтыг зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд багш нийгмийн ажилтнууд нийт хүүхэд багачуудын хамт  оролцсон бөгөөд Цогцолборын байрнаас Д.Сүхбаатар жанжны гэрийн буурь хүртэл хоёр км идэвхтэй алхалт хийлээ. Мөн нийт оролцогчид  гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөг, дээс тоглож цагийг зугаатай өнгөрүүллээ. Үйл ажиллагааны үеэр ардын хувьсгалын их удирдагч Д.Сүхбаатар жанжны үйл хэрэг, байгуулсан гавьяаны талаар танин мэдэхүйн ач холбогдол бүхий мэдээллийг хүүхэд багачуудад өгсөн.

Мөн байгууллагын багш ажилчид Баянзүрх хайрхан руу алхаж цэвэр агаарт идэвхтэй хөдөлгөөн хийж эрүүл амьдралыг бусдадаа уриаллаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас үзэхэд хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Хэрэв та өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийг хүсч байвал өдөрт хамгийн багадаа багадаа 30-аас доошгүй минут эрчимтэй алхах хэрэгтэй гэнэ.  Алхах нь тусгай тоног төхөөрөмж шаардахгүйгээс гадна жилийн дөрвөн улиралд өөрийн тохиромжтой цагт хичээллэх боломжтойгоороо бусад дасгалуудаас онцлогтой.


Амьдралын үнэт эрдэнэ болсон эрүүл мэндийнхээ төлөө хүн бүр өдөрт 10.000-аас доошгүй алхалт хийж өөртөө эрүүл энх, аз жаргалыг бэлэглэцгээе!






No comments:

Post a Comment