2020/12/23

“СЭЛВЭШН АРМИ” ТББ-ЫН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

 “СЭЛВЭШН АРМИ” ТББ-ын хамт олон БЗД-ийн нийгмийн эмзэг бүлгийн айл өрх, хүүхдүүдэд тусламжийн гараа сунган нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн байгууллагуудын нэг билээ. Тус байгууллага 2018 оноос хойш манай байгууллагатай хамтарч ажиллаж байгаа бөгөөд ковид-19 халдварт өвчний тархалт ихсэж улс орон даяар хорио цээрийн дэглэм тогтоосон өнөө үед  зорилтот бүлгийн хүүхэд залуусыг өвчлөлөөс урьдчилан сэргийлж халдвар хамгааллын дэглэм сахин ая тухтай амьдрахад нь үнэтэй хувь нэмэр оруулж дэмжлэг үзүүлэн ахуйн хэрэглээний зүйлс, ариутгалын бодис зэрэг нэн шаардлагатай байгаа хэрэгцээт зүйлсээр тусламж үзүүллээ. Хүүхдийн сайн сайхны төлөө чин сэтгэлээр бидний ажлыг дэмжин тусалж байдаг “СЭЛВЭШН АРМИ” ТББ-ын хамт олондоо баярлаж талархаснаа илэрхийлье.



No comments:

Post a Comment