2020/12/23

“ЗААМАР ГОУЛД” ХХК-ИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЛАЛАА

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хөл хорио тогтоосон өнөө үед бид хүүхдүүддээ халдвар хамгааллын дэглэм сахиулан эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахын зэрэгцээ тэдний чөлөөт цагийг нь үр бүтээлтэй өнгөрүүлэх соёл хүмүүжлийн ажил, нөлөөллийн ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байгаа билээ. Хэдийгээр цар тахлын цаг үе хэдий ч  бид хуучин оноо үдэж шинэ оноо угтан авах цаг мөч ойртсоор байгаа ба хүүхдүүдийн хүсэн хүлээдэг баяруудын нэг бол шинэ жил билээ. Бид шинэ жилийн баяраа хүүхдүүдийнхээ 8 гэр бүлийн хүрээнд тэмдэглэхээр төлөвлөж 2020 оныхоо аваргуудаа шалгаруулан бэлтгэл ажлаа хангаж байна. Энэхүү баяр дээр маань баяр нэмж бидний ажилд байнга дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг “ЗААМАР ГОУЛД” ХХК-ийн хамт олноос шинэ жилийн баярын бэлэг, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зориулж ариутгалын бодис ирүүлсэнд хүүхдүүд маань маш их баяртай байгаа билээ. Уламжлалт баяруудыг маань хамтдаа тэмдэглэж хүүхдүүдийн сурч амьдрах, хөгжих орчин нөхцөлийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулан бидний ажлыг байнга дэмжин ажилладаг “ЗААМАР ГОУЛД” ХХК-ийн захирал Б.Наранцэцэг таньд баярлаж талархаснаа илэрхийлье.

Хүүхдийн төлөөх сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.


No comments:

Post a Comment