Тус цогцолборын хүүхэд, залуусын сайн сайхны төлөө амьдралынхаа
нэгээхэн хэсгийг зориулсан үе үеийн удирдлага, багш, ажилтнуудаа урьж гар
бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулан нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.
Гэгээн дурсамж хөвөрсөн, халуун яриа өрнөсөн үнэхээр сайхан арга хэмжээ боллоо.
Он цагийн урсгалд та бүхний хөдөлмөр зүтгэл түүх болон үлдсэн ч
гэлээ түүхээсээ суралцаж, хийсэн бүтээснийг нь хүндэтгэж байх ёстой юм.
Бүгдэд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье ээ. Дараа дахин
уулзахын сайхан ерөөлийг тавья.
No comments:
Post a Comment