2022/03/25

"МЭЛМИЙ-2022" УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хүүхдүүдэд үзүүлж байгаа нийгмийн ажлын үйлчилгээг үр дүнтэй болгох, нийгмийн ажилтнууд харилцан бие биенээсээ суралцаж мэдлэг чадвараа сорих зорилгоор байгууллагынхаа нийгмийн ажилтнуудын дунд "Мэлмий-2022" ур чадварын тэмцээнийг анх удаа амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнээр хүүхэд хамгааллын хууль эрх зүйн мэдлэгээ сорьж, мэргэжлийн үйлчилгээний талаар сурч мэдсэнээ шалгаж, эрсдэлт бүлгийн хүүхэдтэй ажиллахад тулгарч байдаг кейсүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар багаар ажиллан шинийг сурч хамтдаа хөгжсөн үр өгөөжтэй ажил боллоо.

Уралдааныг бидний урилгаар "Улаанбаатар их сургууль"-ийн нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч Б.Сүх-Очир багш, "Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль"-ийн зөвлөх багш н.Саранцацрал нар шүүгчээр ажиллаж олон сайхан үнэтэй зөвлөмжийг өгч цаашид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллахаар болсонд талархалаа илэрхийлье.

Ур чадварын энэхүү уралдааныг цаашдаа нийт асрамж халамжийн салбарын нийгмийн ажилтнуудынхаа дунд зохион байгуулах хүсэлтээ Нийслэлийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газарт уламжиллаа. 













No comments:

Post a Comment