Өдрийн мэнд. Ууланд алхах нь хүний биеийн булчинг жигд хөгжүүлж,
эрүүл агаарт өвлийн үзэсгэлэнт байгалийг харж нүдээ баясган, шувуудын жиргээ,
салхины исгэрээг сонсож, өөд рүү алхах явцад амьсгалын дасгал хийсэнтэй
дүйцэхүйц сэтгэл доторх бөглөрсөн, бугласан мэдрэмжийг гадагшлуулах өндөр ач
холбогдолтой байдаг.
Өнөөдөр сэтгэл зүйн албанаас "Цоморлиг",
"Ирээдүй" бүлгийнхэнтэй Богдхан уул руу алхалт хийж амьд байгалийн
терапи хийлээ.
Уулын алхалтын чэлленжийг санаачлагч, үргэлж хүүхдийн төлөө
гэсэн зүрх сэтгэл нь цохилж байдаг П. Буяннэмэх ахдаа баярлалаа.
Сэтгэл зүйн алба
No comments:
Post a Comment