Өглөөний цай уух боломжийг бүрдүүлсэн Н.Цэцэгмаа даргатай аж
ахуйн албаныхандаа баярлалаа. Ажил чухал ч гэлээ эрүүл мэнд бүүр чухал шүү дээ.
Аз жаргалын 90% нь эрүүл мэндээс шалтгаалдаг гэж үг бий. Өглөөний цайгаа
тогтмол ууж байгаарай!
ӨГЛӨӨНИЙ ЦАЙГАА УУХЫН АШИГ ТУС
Эрүүл байх, зөв хооллолтын үндэс нь өглөөний цайгаа тогтмол
уухаас эхэлдэг байна. Өглөөний цай нь бодисын солилцоог эрчимжүүлж, цусан дахь
сахарын хэмжээг тогтмол хэмжээнд байлгадаг.
Өглөө цайгаа ууснаар ажлын бүтээмж өндөр байж, анхаарал төвлөрөлт, шинэ юм хүлээж авах чадвар илүү өндөр байдаг.
Өглөөний цайгаа тогтмол ууснаар та ходоод, хоол боловсруулах эрхтнээ хамгаалж чаддаг байна.
Өглөөний цай ууснаар даралт ихсэх, харвалтаас 27%, чихрийн шижин өвчнөөс 20% сэргийлнэ.
No comments:
Post a Comment