Манай цогцолборын хүүхэд залуус "Өнөр
бүл" хүүхдийн төвийн ахлах, дунд насны охид хөвгүүдтэй сагс, волейбол
гэсэн 2 төрлөөр нөхөрсөг тоглолт хийлээ.
Тоглолтын үеэр АНУ-ын оюутны лигийн тоглогч,
Монгол улсын шигшээ багийн довтлогч Ш.Энхийн-Од, "Ай Эч Си Апес"
багийн холбон тоглогч Ган-Эрдэнэ болон БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц нар ирж
хүүхэд, залууст урмын үг хэлж сагсны бөмбөг бэлэглэлээ.
Нөхөрсөг тоглолт зохион байгуулсан "Өнөр
Бүл" хүүхдийн төвийн хамт олонд, тоглолтод оролцсон нийт хүүхдүүддээ
баярлалаа.
Та бүхнийхээ ажилд амжилт хүсье ээ!
No comments:
Post a Comment