Өнөөдөр бидний хувьд маш чухал өдөр байлаа.
Учир нь бүтэн хичээлийн жилийн турш үргэлжилсэн мэргэжлийн сургалтын үр дүн,
залуучуудын ур чадвар хэр хэмжээнд байгаа гэдгийг ХНХЯ-ны харьяа
"Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв"-өөс
мэргэжилтнүүд ирж үе шаттайгаар шалгалтын үйл ажиллагааг амжилттай зохион
байгууллаа. Үсчин гоо сайхан, талх нарийн боовны чадамж олгох сургалтад
хамрагдсан 12 залуу шалгалтанд орж, 10 нь шалгалтаа амжилттай өгч чадамжийн
гэрчилгээгээ гардан авах боллоо. Залуустаа баяр хүргэе ээ. Та нар маань сайн
байлаа.
"Залуучуудын төв"-ийн эрхлэгч О.Халиунаа.
No comments:
Post a Comment