2022/08/10

Мартагдашгүй Аялал 2022

Бүгдэд нь оройн мэнд ээ. Эх орны үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газрууд, томоохон бүтээн байгуулалтуудтай танилцах аялал маань ийнхүү эхэллээ.

Бид үүрийн 04:00 цагт аян замдаа гарч 11:00 цагт Дархан-Уул аймагт очиж, үдийн хоолоо идээд 12:00 цагаас "Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК, Төмрийн хүдэрийн уурхай зэрэг Монгол улсын томоохон үйлдвэр, уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.

Биднийг баяртайгаар хүлээн авч чин сэтгэлээсээ ажлаа танилцуулсан тус үйлдвэрийн удирдлага, менежерүүдэд баярлалаа.

Замдаа жаахан ядарцгаасан хэд маань Дарханд байрлах амралтын газарт хоноглохоор боллоо. Яг одоо залуус маань Дархан хотын үдэш, дурсгалт газруудтай танилцахаар явсан байна.

Ямартай ч залуус маань сэтгэл өндөр байгааг хараад багш нар нь өмнөөс нь их баяртай сайхан байна.

Залуус, багш нарын маань хүсэлтийг, бичсэн төслийг маань хүлээн авч дэмжлэг үзүүлэн шийдвэрлэж өгсөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар -т маш их баярлалаа.

"Залуучуудын төв"-ийн эрхлэгч О.Халиун














No comments:

Post a Comment