Нийслэлийн нийгмийн салбарын агентлаг, харъяа
байгууллагын удирдах ажилтнуудын хуралдаан “Хүүхэд залуучуудын сургалт
хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын соёлын танхимд болж, хуралдааныг нийслэлийн
засаг даргын орлогч З.Төмөртөмөө удирдан явууллаа. Нийслэлийн удирдах ажилтнууд
“Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын хамт олны ажилтай
танилцаж, тулгамдсан асуудлуудыг маань хамтдаа сонсож, хамтран шийдвэрлэж маш
үр дүнтэй нэг өдрийг өнгөрөөв.
Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө
“Бидний асуудал нэг. Нэг нэгийгээ сонсож хамтдаа даваад гарах ёстой. Тиймээс
цаашид бие биенийхээ асуудлыг энэ мэтчилэн хамтран шийдвэрлэж, илүү ойр ажиллах
шаардлагатай" гэсэн юм.
Нийслэлийн засаг даргын дэргэдэх “Хүүхэд
залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” нь нийслэлийн хэмжээнд эцэг
эхчийн хараа хяналтаас гарч хүнд нөхцөлд амьдардаг хүүхэд залуусыг амьдрах,
суралцах нөхцөл боломжоор ханган, улмаар мэргэжил олгох сургалтад хамруулах үйл
ажиллагаа явуулдаг 24 цагийн үйлчилгээтэй нийслэлийн төсөвт асрамж халамжийн
байгууллага юм. Одоогоор тус цогцолборт 130 орчим хүүхэд залуус амьдарч нийгэм,
сэтгэл зүйн үйлчилгээ авч байна.
Баяртай мэдээ дуулгахад тус уулзалтын үеэр
манай цогцолборын хүүхэд залууст зориулан нийслэлээс 3х3 сагсан бөмбөгийн
талбай байгуулж өгөхөөр болсон юм. Мөн хөгжмийн зэмсгүүдийг маань иж бүрэн
шинэчилж, хүүхэд тээврийн унааны асуудлыг маань хүртэл шийдвэрлэж өглөө.
#БАЯРЛАЛАА БИД ХИЧЭЭХ БОЛНО ОО.
No comments:
Post a Comment