2022/11/21

ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙГЭЭР АЯЛЛАА.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” ирэх 11-р сарын 24-ний пүрэв гаригт тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01-р сарын 09-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

Мөн 1924 оны 11 сарын 26 бол улс тунхагласны баярын өдөр. Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн билээ.

Эдгээр өдрүүдийг тохиолдуулан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрт ёс, түүх соёлоо судлаж танин мэдүүлэх зорилгоор "Хүүхдийн төв"-ийн хүүхдүүдээ Чингис хааны музейгээр аялуулж бидний өвөг дээдэс Монгол улсыг хэрхэн байгуулж бүтээсэн талаарх мэдлэгийг өөрийн биеэр харж, мэдэрч сонирхол татахуйц бодит дүрслэл бүхий баримал, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэл, цэлгэр уудам танхимуудын үзвэрийг үзэж танин мэдэхүйн хүрээгээ нэмэгдүүллээ.

Хамгааллын нийгмийн ажилтан О.Төмөртогоо

#БиднийНэгӨдөр





No comments:

Post a Comment