Хамгийн бяцхан хөвгүүд амьдардаг
"Тэмүүлэл" бүлгийн засварын ажил дуусч гэртээ нүүж орцгоолоо.
Хүүхдүүд маань бөөн баяр. Ямар гоё болчихсон юм бэ гэлцээд. Одоо тохижилт, тав
тух бий болгох ажил үлдсэн.
Хүүхдүүдэд маань хэрэгтэй зүйл маш их байна
даа. Бүгдийг нь шинэчилмээр байна. Шалны дулаан хивс, хүүхдийн өрөөний хөшиг,
ширээний бүтээлэг, халбага сэрээ, 7-уулаа суух буйдан, шүүгээ сав, аяга таваг,
халуун сав, телевизор, индүү, номын тавиур, хүүхэд бүрт таарсан хөөрхөн
жижигхэн 7ш ор, хичээлийн булан гээд. Айлын хэрэгцээнд юу байдаг, тэр бүгд л
бидэнд хэрэгтэй байна. Ямартай ч эхлүүлсэн байхад дуусгаж л таарна. Хүүхдүүдээ
илүү тохилог, илүү дулаан орчинд амьдардаг болгоно оо.
"Тэмүүлэл" бүлгийн багш Б.Мөнхзаяа.
No comments:
Post a Comment