2023/03/21

“Мэлмий-2023” нийгмийн ажилтнуудын ур чадварын тэмцээн

Дэлхийн нийгмийн ажилтны өдрийг тохиолдуулан “Мэлмий-2023” нийгмийн ажилтнуудын ур чадварын тэмцээнийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. 

Нийгмийн ажилтнууд маань хууль эрх зүйн мэдлэгээ сорьж, мэргэжлийн мэдлэгээ бататган, бие биенээсээ суралцаж, багаар ажиллаж, авхаалж самбаагаа сорин нэгэн өдрийг шинэ мэдлэгээр цэнэглэгдэн хамтдаа өрсөлдөж өнгөрүүллээ.

Аливаа зүйлд ач холбогдол өгөх ялангуяа мэргэжлийн мэдлэг чадвараа дээшлүүлэхэд биеэ дайчлан, сонор соргог, идэвх санаачлагатай байна гэдэг хувь хүний хамгийн сайхан чанар. Энэ эрхэм чанарыг өнөөдөр бүх нийгмийн ажилтнуудаасаа олж харсандаа баяртай байна.

Та бүхэн минь амьдралын их хичээлийг ардийн хүүхдүүдэд зааж байгаа ачтанууд мөнөөс мөн билээ. Амжилттай оролцсон бүх багууддаа, биднийг дэмжиж ажилласан Гэрлэх ёслолын ордон -ы хамт олонд, ШУТИС-ийн нийгмийн ухааны салбарын ахлах багш, доктор Ч.Должинсүрэн, ахлах багш доктор Т.Оюунбилэг болон сэтгэлзүйн албаны дарга П. Ганцэцэг нартаа мааш их баярлалаа.

Дэлхийн нийгмийн ажилтны өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

"Хүүхдийн төв"-ийн эрхлэгч Б.Төгсжаргал






















No comments:

Post a Comment